快捷搜索:  as

“Хуавэй” компанийн орлого өсөв

 Гар утас, цахилгаан бараа үйлдвэрлэгч “Хуавэй” компани санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. 2019 оны нэгдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд тус компани 610,8 тэрбум юанийн орлого олсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Үүний сацуу тус компани мэдээллийн технологийн дэд бүтэц, ухаалаг төхөөрөмжүүдийн салбарт гол анхаарлаа хандуулж, тэдгээрийн үйл ажиллагааны үр ашиг, чанарыг сайжруулах талаар голлон чиглэж ажилласанаа онцолж буй.
“Хуавэй” нь  харилцаа холбооны тоног төхөөрөмжийн бизнес группийн хувьд өдгөө 5G сүлжээний 60 гаруй гэрээг харилцаа холбооны компаниудтай хийж,  шинэ үеийн сүлжээ дамжуулах антенн, тоног төхөөрөмжийн  эд ангиудыг дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
Мөн  “Хуавэй”-гийн ухаалаг гар утасны бизнес тогтвортой хөгжсөөр байна.  Тухайлбал, ухаалаг гар утасны худалдаа 2019 оны эхний гурван улиралд 185 сая ширхэг давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ бусад компьютер, таблет, зүүдэг төхөөрөмж, ухаалаг аудио бүтээгдэхүүн зэрэг бусад дагалдах хэрэглээний бүтээгдэхүүнээр  ч зах зээлээ тэлсээр буй.

 

您可能还会对下面的文章感兴趣: